Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгүүдэд хүргүүлэв. Хэвлэх
2020 - 5-р сарын 28, Пүрэв гариг, 02:57

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 20.9-т "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ" гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалыг хэвлэж хэсгийн хороонд хүргүүлэн ажиллав.