Ажлын тусгай горимд шилжүүллээ Хэвлэх
2020 - 4-р сарын 02, Пүрэв гариг, 04:04

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын "Ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг сунгах тухай" 2020/03/31-ний А/419 тоот тушаалаар:
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.