Улаанхус суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа Хэвлэх
2019 - 11-р сарын 04, Даваа гариг, 09:46

"Улсын бүртгэлийн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой"-г тэмдэглэн өнгөрүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд тус хэлтсээс "Иргэдээ бүртгэлд хугацаанд нь хамруулья" сэдэвт аян зарласан.
Уг арга хэмжээнд Улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд шинээр холбогдсон Улаанхус суманд нээлтийн ажиллагаа хийж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хэлтсийн дарга С.Арман ард иргэдэд бүртгэлийн хууль тогтоомж болон онлайн сүлжээтэй болсноор бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ, лавлагааг тухайн сумаасаа түргэн шуурхай авах болсон талаар мэдээлэл хийж, Иргэний улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч нар гадаад паспортын захиалга авч, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ болон бусад бүртгэлийг ард иргэдэд түргэн шуурхай, үзүүлэн ажиллав.