Сагсай, Буянт суманд нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Хэвлэх
2019 - 10-р сарын 16, Лхагва гариг, 02:07

Улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд шинээр холбогдсон Сагсай, Буянт суманд нээлтийн ажиллагаа хийж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Сагсай сумын нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг, сумдын удирдлагууд болон ард иргэд оролцлоо.

Хэлтсийн дарга С.Арман ард иргэдэд бүртгэлийн үйлчилгээ, бүх төрлийн лавлагааг тухайн сумаасаа түргэн шуурхай авах болсон талаар мэдээлэл хийж, Иргэний бүртгэлийн тасгийн албан хаагчид болон сумын улсын бүртгэгч нар гадаад паспортын захиалга авч, бусад бүртгэлийг ард иргэдэд түргэн шуурхай, хөнгөвчилсөн үйлчилгээ үзүүлэв.