Иргэний улсын бүртгэл Хэвлэх
2020 - 4-р сарын 03, Баасан гариг, 03:41

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ТӨРСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа /СТ-4 маягт/
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй бол эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр овоглох хүсэлтэй бол биечлэн ирж тусдаа өргөдөл гаргана.

Шинээр төрсөн хүүхдийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ

ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай тус тусдаа гаргасан өргөдөл
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Урьд өмнө гэрлэж байсан эсэх лавлагаа 
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичиг/дох,сэтгэц, сүрьеэ /
  • Гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулна. /насанд хүрсэн иргэн/
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

Гэрлэлт бүртгүүлж буй хосууд өөрийн биеээр сумын улсын бүртгэлийн байгууллагад хандана. / Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

 

ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛСНЫ БҮРТГЭЛ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Тус тусдаа гаргасан өргөдөл,
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх,
  • Гэрлэлтийн гэрчилгээ,
  • Гэрлэлтээ захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж байгаа иргэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
  • Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

/ Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

 

ГЭРЛЭЛТ СЭРГЭЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Тус тусдаа гаргасан өргөдөл
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан дээрх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтөлнө. / Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

 

ЭЦЭГ /ЭХ/ ТОГТООСНЫ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Эцэг, эхийн өргөдөл
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх
  • Эцэг /эх/ болохыг тогтоосон шүүхийн шийдвэр
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг /Төрийн банкны 2914003730 дансанд тушаана/

Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан дээрх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эцэг /эх/ тогтоосны бүртгэлийг хөтөлнө. / Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

 

ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

Өөрийн оршин суугаа сумынулсын бүртгэгчид хандана. Улсын бүртгэгч дээрх заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтөлнө.

 

ҮРЧИЛСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана.

  • Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авсны дараа ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчлисний бүртгэл хөтөлнө /Сумын Засаг даргын захирамж/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг /Төрийн банкны 29140037305 дансанд тушаана/

 

НАС БАРСНЫ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа /АМ-7 маягт/
  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу  түүний хуулбар
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт
  • Нас барагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн хүний аль нэг нь иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхээр ирсэн иргэн иргэний үнэмлэхтэйгээ дээр дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж аймаг, нийслэлд-3, суманд-7 хоногийн дотор бүртгүүлнэ. /Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй/

 

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛИЙГ БҮРТГЭХЭД

  • Иргэний үнэмлэх  /16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/
  • Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг
  • Үйлчилгээний хураамж - 2500 төгрөг /1500 төгрөгийг Төрийн банкны 2914003727 дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./

Сумын улсын бүргэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ.