Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
Эд хөрөнгийн бүртгэлийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт PDF Хэвлэх И-мэйл
2020 - 4-р сарын 02, Пүрэв гариг, 00:00

Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд

  • Газар өмчлүүлэх эрх олгосон шийдвэр /хуулбар/
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувь/
  • Газрын кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ. 

[ Унших...]
 
Мэдүүлэг, загвар татах PDF Хэвлэх И-мэйл
2020 - 3-р сарын 30, Даваа гариг, 03:35
Мэдүүлэг, загвар татах
[ Унших...]
 
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам PDF Хэвлэх И-мэйл
2020 - 3-р сарын 26, Пүрэв гариг, 01:13

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

  Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. 

1.2.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд нь эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх, тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг нотлох баримтад үндэслэн хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.  

[ Унших...]
 
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг PDF Хэвлэх И-мэйл
2017 - 3-р сарын 21, Мягмар гариг, 08:01


Урд эгнээнд баруун талаас Эд хөрөнгийн улсын бүртгэгч Х.Имашхан, Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д.Аманбек, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Арман, Эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга Р.Бауыржан, Хяналтын улсын байцаагч А.Еркегүл
Арын эгнээнд баруун талаас Ахлах нягтлан бодогч А.Ертауке, Эд хөрөнгө хуулийн этгээдийн архивч Б.Бота, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Х.Амангүл, Эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.Одонгэрэл, К.Ерке, Х.Тилеубек

 


Хайлт хийх

Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

burtgel.mn

Манайд 343 зочид онлайн

Таны байрлал: