Үйл ажиллагааны ил тод байдал
Санхүүгийн ил тод байдал PDF Хэвлэх И-мэйл
2013 - 5-р сарын 22, Лхагва гариг, 07:50

..

 
Санхүүгийн ил тод байдал PDF Хэвлэх И-мэйл
2013 - 5-р сарын 22, Лхагва гариг, 07:30

Picture15

Picture15 001

.Copy of Picture

 
Байгууллагын стандарт - Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлага PDF Хэвлэх И-мэйл
2013 - 5-р сарын 22, Лхагва гариг, 03:12
Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлага  

Иргэний Бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн даргын 2008 оны 4 дүгээр сарын ........-ний өдрийн ......... тоот тушаалаар батлав.

Энэхүү стандартыг 2008 оны 5 дугаар сарын 1 -ний өдрөөс эхлэн мөрдөнө.

1. Зорилго

Энэхүү стандартын зорилго нь Иргэний Бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн (цаашид “Төв” гэх) ажилтан, албан хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, төвийн стратегийн зорилтыг хангаж ажиллахад оршино.

2. Хамрах хүрээ

Энэхүү стандартыг Төвийн үйлчилгээний ажилтан, мөн үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий албан тушаалтнууд дагаж мөрдөнө.
Энэ стандартын 7.4 дэх заалт нь Төвийн нийт албан хаагчдад хамаарна.

3. Нэр томъёо, тодорхойлолт

3.1 Үйлчилгээ

3.1.1 Бүртгэл, мэдээллийн үйлчилгээ
Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, иргэний үнэмлэх олгох, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх ажиллагаа

3.1.2 Гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох үйлчилгээ
Үндэсний гадаад паспорт олгох, сунгах, хүүхдийн хавсралт үнэмлэх олгох ажиллагаа

3.1.3 Иргэний бүртгэлд хяналт тавихтай холбогдсон үйлчилгээ 
Иргэний бүртгэлтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний энгийн гадаад паспорт хүчингүй болгох, иргэний баримт бичгийн зөрчлийг арилгах, таслан зогсоох ажиллагаа

3.1.4 Иргэний бүртгэлийн чиглэлээр лавлагаа олгох үйлчилгээ
Төрөлт бүртгүүлсэн тухай; гэрлэлт бүртгүүлсэн тухай; хүүхэд үрчлэлтийг 
бүртгүүлсэн тухай; гэрлэлт цуцлуулсан /сэргээсэн/-ыг бүртгүүлсэн тухай; нас барсныг бүртгүүлсэн тухай; овог,эцэг /эх/ -ийн нэр, нэр сольсон тухай; эцэг, эх тогтоосон тухай; “”ХААТР-1” маягтын; ХААТР-т шалгаж үндсэн мэдээллийн санд бүртгэх; иргэний үнэмлэх, /паспорт/ авч байгаагүй тухай; зөрчилтэй иргэний үнэмлэх /паспорт/-ийн зургийг тулгах, баталгаажилт хийх; гадаад паспортын зургийг тулгаж баталгаажуулах, хуулбар олгох; регистрийн дугаарын; регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай; регистрийн дугаар, иргэний үнэмлэх /бичиг баримтгүйгээр нас барсан иргэнтэй холбоотой/; гэрлэсэн эсэх; төрөл садангийн; төрөлт бүртгэлд бүртгэлгүй тухай; гадаад паспорт авч байсан тухай

3.2 Үйлчилгээний стандарт
Төвийн үйлчилгээ, түүний үзүүлэлт, үйлчилгээний ажилтны ажлын байрны дэг журам, хувцаслалт, соёл, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, хяналт, урамшуулал, хариуцлага тооцох зэргийг тусгасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулсан норматив-баримт бичиг

3.3 Үйлчилгээний ажилтан 
Энэхүү стандартад үйлчилгээний ажилтан гэдгийг дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: 
3.3.1 Үндэсний энгийн гадаад паспортын ажилтан;
3.3.2 Хүүхдийн хавсралт үнэмлэх, сунгалт хариуцсан ажилтан;
3.3.3 Паспорт олгогч; 
3.3.4 Хяналтын улсын байцаагч;
3.3.5 Гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хариуцсан мэргэжилтэн;
3.3.6 Иргэний баримтын бүртгэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн;
3.3.7 Иргэний баримтын төв архивын бүртгэгч;
3.3.8 Иргэний баримтын төв архивын архивч;
3.3.9 Өргөдөл, гомдол, бичиг хэргийн асуудал хариуцсан мэргэжилтэн;
3.3.10 Үйлчилгээний зааварлагч буюу хүлээн авагч.

4. Ажлын байрны дэг журам

Үйлчилгээний ажилтан ажил эхлэхээс 15 минутын өмнө ирж, өөрийн ажлын байрны бэлэн байдлыг бүрэн хангана.

Ажлын байрны бэлэн байдал гэдэгт:
төвийн даргын тушаалаар загварыг баталсан дүрэмт хувцасыг бүрэн өмссөн байна;
компьютер, техник хэрэгслийн найдвартай ажиллагааг шалгасан байна; 
- тухайн ажилтан үйлчилгээнд ажиллах боломжгүй (хэт ядарсан, согтууруулах ундаа хэрэглэсэн) тохиолдолд тухайн хэлтсийн дарга ажилтныг тухайн үед ажиллуулахгүй байх ээлжийг зохицуулж шийдвэрлэнэ. 
Үйлчилгээний ажилтан ажлын байрны орчныг цэвэр, эмх цэгцтэй байлган 
өөрт шаардлагатай зүйлсийг зөв байрлуулан бэлтгэсэн байна. 
Ажлын байрыг хүндэтгэх шалтгаангүйгээр орхин явахыг хориглоно.
(Хүндэтгэн үзэх шалтгаантай бол холбогдох удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авсны дагуу зөвшөөрөгдсөн хугацаанд түр орхин явна. Энэ тохиолдолд тухайн ажилтныг орлон ажиллахаар зохицуулагдсан байна).

Ажлын цагаар бөөгнөрөх, чанга дуу авиа гаргах, бусдад саад болох, үйлчилгээг удаашралтай үзүүлэх зэргийг хатуу хориглоно.

Үйлчилгээний ажилтан нь ажлын цагаар ажлын байрандаа тогтвортой байх ба цайны цагаар ээлж, хуваарийн дагуу цайндаа орох бөгөөд тухайн үед үйлчилгээний танхимд асуудлыг шийдвэрлэх хэлтсийн дарга болон ахлах байцаагч нарын хэн нэг нь байхаар зохион байгуулна.

Ажилтны хувцаслалт, соёл 

5.1 Ажилтан ажлын байранд төвийн үйлчилгээний өнгө төрхийг илэрхийлсэн байна. Үүнд:

  • http://burtgel.gov.mn/templates/ubeg/images/bullet.gif); line-height: 19px;">Дүрэмт хувцасыг бүрэн өмссөн байна.
  • http://burtgel.gov.mn/templates/ubeg/images/bullet.gif); line-height: 19px;">Дүрэмт хувцас нь цэвэр, ямар нэгэн толбо, үрчлээгүй, ханзарч урагдаагүй, товч нь бүрэн бүтэн, индүүдлэгтэй байна.
  • http://burtgel.gov.mn/templates/ubeg/images/bullet.gif); line-height: 19px;">Энгэрийн тэмдгийг цээжний зүүн дээд хэсэгт эгц харагдахаар зүүнэ.
  • http://burtgel.gov.mn/templates/ubeg/images/bullet.gif); line-height: 19px;">Хэт тод, том зүүлт, бугуйвч, ээмэг зэрэг гоёл чимэглэлийн зүйлс зүүх, ил харагдах шивээстэй байхыг хориглоно.
  • http://burtgel.gov.mn/templates/ubeg/images/bullet.gif); line-height: 19px;">Үсний өнгө, засалт хэт этгээд биш байна. Мөн эмэгтэй ажилтан үсээ хойш самнаж, ардаа шууж боосон байна.
  • http://burtgel.gov.mn/templates/ubeg/images/bullet.gif); line-height: 19px;">Нүүрний болон уруулын будаг хэт содон биш, хумсыг хэтэрхий содон этгээд өнгөөр будаагүй (улаан, хар гэх мэт) үйлчлүүлэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэхээргүй энгийн байна.
  • http://burtgel.gov.mn/templates/ubeg/images/bullet.gif); line-height: 19px;">Гутал нь элдэв гоёл чимэглэл, тоноглолгүй байна.

6. Үйлчилгээний ажилтны үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим

6.1 Үйлчилгээний ажилтан нь Монгол Улсын төрийн албаны албан хаагчийн төлөөлөл болж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буйг ямагт санан, төвийн стратегийн бодлогод нийцэхүйц чанартай үйлчилгээг хүргэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжит байдалд анхаарлаа хандуулан, үйлчлүүлсэн иргэн бүрт таатай сэтгэгдэл төрүүлэхийг эрхэмлэн ажил хэрэгч, албаны шинжийг чухалчилж ажиллана.

6.2 Төрийн албаны тухай хуулийн дагуу захирах, захирагдах ёсыг чанд сахина. 

6.3 “Бид таны төлөө үйлчилье” уриаг үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

6.4 Үйлчилгээний ажилтан нь үйлчлүүлэгчтэй ямагт анхаарал хүндэтгэлтэй, эелдэг хандаж, үйлчлүүлэгчийг анхааралтай сонсох, асуултанд хариу өгөх харилцааны чадварыг өөртөө төлөвшүүлсэн байна.

6.5 Үйлчлүүлэгч болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүнтэй зөв боловсон харилцах ба энэхүү стандартын 7.1-р зүйлд заасан үг хэллэгийг тогтмол хэрэглэнэ.

6.6 Үйлчлүүлэгчийг шалтгаангүйгээр хүлээлгэх, асуултанд нь хариу өгөхгүй үл тоомсорлох, ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй хандана.

6.7 Үйлчилгээтэй холбоотой хүсэлт, санал, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх буюу шийдвэрлүүлэхийг зорьж ажиллана.

6.8 Үйлчилгээний ажилтан нь төвийн бусад үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байж, шаардлагатай үед сурталчлах, тайлбарлан танилцуулах ба төвийн бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар шинэ мэдээ, мэдээллээс үл хоцорч, өөрийгөө ямагт хөгжүүлж, ур чадвараа байнга дээшлүүлж ажиллана.

7.Үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа

Үйлчилгээний ажилтан нь иргэдэд үйлчлэхдээ “ТА САЙН БАЙНА УУ” эсвэл “ӨГЛӨӨНИЙ /ӨДРИЙН, ОРОЙН/ МЭНД” гэж мэндлэх бөгөөд үйлчилж дууссаны дараа “БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ” гэсэн үг хэллэг хэрэглэн үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэн үднэ.

 
"Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
2013 - 5-р сарын 20, Даваа гариг, 14:43

      Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай,хүртээмжтэй хүргэх үүднээс "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа.

IMG 1679

Уг  үйлчилгээгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн  тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэний баримт бичгийн зөрчилтэй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй иргэдийг  үнэмлэхжүүлэх, Эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг иргэдэд ойртуулах мөн мэдээлэл хүргэн гарын авлага тарааж ажиллаа.

 


Хуудас 89-с 88

Хайлт хийх

Иргэний бүртгэл

Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Хуулийн этгээдийн улсын бүртгэл

burtgel.mn

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОНООСОН НЭР ОЛГОЛТЫН СИСТЕМ

Авлигатай тэмцэх газар

Бүртгэлийн лавлах


Таны байрлал: