Иргэний улсын бүртгэл
Иргэний улсын бүртгэл PDF Хэвлэх И-мэйл
2020 - 4-р сарын 03, Баасан гариг, 03:41

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ТӨРСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа /СТ-4 маягт/
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй бол эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр овоглох хүсэлтэй бол биечлэн ирж тусдаа өргөдөл гаргана.

Шинээр төрсөн хүүхдийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ

[ Унших...]
 
Иргэний үнэмлэх авахад PDF Хэвлэх И-мэйл
2020 - 4-р сарын 02, Пүрэв гариг, 00:00

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АНХ УДАА АВАХАД

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг /эх/, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Төлбөр тушаасан баримт / иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийгТөрийн банкны 291400037268 дансанд тушаана, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тухайн сумын төрийн сангийн дансанд тушаасан байна./
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ харьяалал харгалзахгүйбүртгэлд хамрагдана

Хугацаа хэтэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24.1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах болохыг анхаарна уу

[ Унших...]
 
Гадаад паспорт захиалга, олголт PDF Хэвлэх И-мэйл
2020 - 4-р сарын 01, Лхагва гариг, 03:03

Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ

  • Иргэний үнэмлэх
  • 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 10 жил/
  • Төлбөр тушаасан баримт
    • Төрийн сан 1401002649 тоот дансанд - 5000 төг
    • Голомт банк 1401001081 тоот дансанд - 12500 төг
    • Голомт банк 1401001218 тоот дансанд - 15000 төг

Нийт үнэ 32500 төгрөг. Та төлбөрөө өөрийнхөө ebarimt аппликейшнийг ашиглан "ИНТЕРНЭТ БАНКНЫ АПП"-аар төлөх боломжтой.

[ Унших...]
 
Иргэний баримт бичгийн лавлагаа авахад PDF Хэвлэх И-мэйл
2020 - 3-р сарын 30, Даваа гариг, 06:50

Төрсний гэрчилгээний лавлагаа авахад

  • тухайн иргэний овог нэр, регистрийн дугаар
  • төрсний гэрчилгээ / хаяж гээгдүүлсэн бол төрсний гэрчилгээний дугаар /
  • төрсөн газар / таныг төрөх үед эцэг эхийн тань амьдарч байсан газрыг засаг захиргааны нэгжийн нэрээр мэдэх /
  • төрүүлсэн эхийн овог, нэр / төрүүлсэн эхийн овог нэр хэзээч өөрчлөгддөггүй /
  • хэрэв та үрчлэгдсэн бол хэзээ, эсвэл хэдэн настай үедээ хаана /хаанаас хаашаа /, хэнээс хэнд үрчлэгдэж  байсан болон үрчилж авсан эцэг, эхийн овог нэр
  • хэрэв та овог, нэр солигдож байсан бол хэзээ, хаана /эцэг тогтоосон болон овог, нэр солигдсон тухай гэрчилгээтэй эсэх/
  • хэрэв эцэг, эхийн хэн нэгний баримт бичигт бүртгэлтэй байдаг бол түүнээс мэдээлэл авах
  • 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхээс төрсөн бол олон хүүхэдтэй эхийн дэвтэр ээжүүдэд байдаг тул түүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой

Хураамж: Төрийн банкны 3724тоот дансанд 1000 төгрөг тушаана уу.

[ Унших...]
 

Хайлт хийх

Иргэний бүртгэл

burtgel.mn


Таны байрлал: