Бидний тухай PDF Хэвлэх И-мэйл
2020 - 3-р сарын 20, Баасан гариг, 02:03

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь УБЕГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Б/89 тоот тушаалаар Иргэний улсын бүртгэлийн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2 тасагтай, 35 албан хаагчтайгаар ажиллаж байна.Үүнээс 14 эрэгтэй, 21 нь эмэгтэй. Хэлтсийн дарга 1, Хяналтын улсын байцаагч -1,  Нягтлан бодогч -1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга-1, Иргэний бүртгэлийн тасгийн дарга -1, Хуулийн этгээдийн улсын бүртгэгч-1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч -4, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч -4, сумдын анхан шатны бүртгэгч-15, Мэдээллийн технологийн ажилтан -1, Бичиг хэрэг, нярав -1, Архивч-2, Гэрээт харуул -2, гэрээт үйлчлэгч-1 байна.

 Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, түүний чиг үүрэг:
        1.Тухайн аймгийн хэмжээнд хуульд заасан иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн зарим төрлийн бүртгэлийг эрхлэн хөтлөх;
        2.Бүртгэлтэй холбоотой үйлчилгээг иргэдэд үзүүлэх;
        З.Улсын бүртгэлийн гэрчилгээ, үндэсний энгийн гадаад паспорт олгох, тэдгээрийн хүчинтэй хугацааг сунгах, хүчингүй болгох;
        4.Сум, тосгоны улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

 Сум, хорооны Улсын бүртгэгчийн үүрэг:
      1.Тухайн сум, хорооны хэмжээнд хуульд заасан улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг үзүүлэх;
      2.Иргэдийг улсын бүртгэлийн үйл ажиллагааны мэдээллээр хангаж ажиллах.

 

il tod

 

 
Таны байрлал: