Мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
2016 - 9-р сарын 21, Лхагва гариг, 00:00

IMG 0318

       Монгол Улсын бүртгэлийн байгууллагад өөрийн мэдлэг чадвар, бие сэтгэлээ дайчлан ажиллаж байсан үе үеийн азай буурлууд эдүгээ энэ албанд хамтран зүтгэж яваа бүртгэлийн гэгээн үйлстнүүд, ард иргэд та бүхэндээ алс холын баруун хязгаараас чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

      Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, бүртгэлийн үйлчилгээг олон нийтэд ил тод байлгах, мэдээлэл авах эрхийг нь хангах зорилгоор энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.

      Эрхэм зочин та бүхэн энэхүү цахим хуудаснаас манай хэлтсийн бүртгэлийн үйл ажиллага, үйлчилгээний талаар шаардлагатай мэдээ, мэдээлэл авахаас гадна бид бүхний ажилд үнэтэй санал, зөвлөмж илгээн хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

                                          Төр иргэний нандин хэлхээ батжин бэхжих болтугай. 

                                                 Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Арман 

garin useg                       

 
Таны байрлал: