Баян-Өлгийчүүд ТҮЦ машинтай боллоо PDF Хэвлэх И-мэйл
2013 - 11-р сарын 22, Баасан гариг, 10:12

          Шинэчлэлийн Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэдэг болоход анхаарч ажиллаж байгаа билээ.  Үүний нэг жишээ “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин” эхний хэсгийг ашиглалтад оруулсан явдал юм.

tuts mashin

          Иргэд энэхүү “ТҮЦ машин”-аас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой санал гомдлоо өгч болохоос гадна, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлт, гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа, сонин захиалга, цахилгааны төлбөрөө төлөх зэрэг үйлчилгээг авах боломжтой юм.

         Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй гэдгийг Мэдээлэл технологи, шуудан харилцаа, холбооны газраас онцолж байгаа.

         2013-2014 онд энэ төрлийн нийт 230 ширхэг машин ажиллах аж. Өнөөдөр энэхүү “ТҮЦ машин”-ны нээлтийн арга хэмжээ боллоо. Аймгийн Засаг дарга Х.Дармен, ЗДТГ-ын дарга Т.Манкей Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Л.Өнөржаргал болон албаны бусад хүмүүс аймгийн Холбооны газрын байранд байрлуулсан “ТҮЦ машин”-ны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

 

Хайлт хийх

Иргэний бүртгэл

Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Хуулийн этгээдийн улсын бүртгэл

burtgel.mn

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОНООСОН НЭР ОЛГОЛТЫН СИСТЕМ

Авлигатай тэмцэх газар

Бүртгэлийн лавлах


Таны байрлал: