Итгэмжлэгдсэн ажилтнуудад зориулсан эрх зүй, ирц бүртгэлийн программын сургалт зохион байгуулагдлаа PDF Хэвлэх И-мэйл
2020 - 10-р сарын 05, Даваа гариг, 04:52

УБЕГ-ын сургалтын баг болон Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс хамтран Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгжжлийн үеэр Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар тус аймгийн сонгуулийн хэсгийн хороодод ажиллах төрийн албан хаагчдад зориулсан эрх зүй, ирц бүртгэлийн программын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

АНСДИТХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар Сургалтын багийн ахлагч, ХАСХ-ийн ахлах мэргэжилтэн Л.Өнөртуяа, Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх журам, Санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг таньж оруулахад анхаарах асуудал сэдвээр ИУБГ-ын улсын бүртгэгч Н.Мөнхжаргал, Сонгуулийн тоног төхөөрөмж, программын танилцуулгыг МТГ-ын ахлах мэргэжилтэн О.Тунгалаг нар хичээл орлоо.

Сургалтад тус аймгийн сонгуулийн 97 хэсэгт ажиллах 97 итгэмжлэгдсэн ажилтан хамрагдав.









 

Хайлт хийх

Иргэний бүртгэл

Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Хуулийн этгээдийн улсын бүртгэл

burtgel.mn

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОНООСОН НЭР ОЛГОЛТЫН СИСТЕМ

Авлигатай тэмцэх газар

Бүртгэлийн лавлах


Таны байрлал: