Итгэмжлэгдсэн ажилтнуудад зориулсан ирц бүртгэлийн программын сургалт зохион байгуулагдлаа |
![]() |
![]() |
![]() |
2020 - 6-р сарын 13, Бямба гариг, 03:30 |
Монгол Улсын Их Хурлын сонгуулиар ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнуудын ирц бүртгэлийн программын сургалтыг зохион байгуулав. Сургалтын багийн ахлагчаар УБЕГ-ын ХШГ-ын дарга Б.Ганзориг, гишүүнээр ИУБГ-ын улсын бүртгэгч Ч.Батцэцэг, МТГ-ын инженер Э.Төртогтох нар оролцов. Сургалтын үеэр итгэмжлэгдсэн ажилтнуудын халууныг хэмжиж, амны хаалт, гар ариутгагч тараан онцгой байдлын дэг журмыг чанд сахин ажилласан болно. |