Иргэний гэр бүлийн байлдын бүртгэл PDF Хэвлэх И-мэйл
2013 - 5-р сарын 23, Пүрэв гариг, 03:41

ГАДААДЫН ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН БАЙДЛЫН БҮРТГЭЛ

                                                         ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

1.Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа

2.Эрүүл мэндийн дэвтэр

3.Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ

4.Эцэг эхийн иргэний үнэмлэх

5.Эцэг эхийн үндэсний гадаад паспорт

6.Эцэг, эх өөрийн биеэр байж хүүхдийг аль улсын харьяатаар бүртгүүлэх талаар өргөдлөө тус тусдаа гаргана. /Гадаад хүнийхээ

өргөдлийг өөрийн гараар бичсэнийг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулах/

7.Гадаад улсынхаа элчин консулын газраас бүртгэгдээгүй гэсэн тодорхойлолт

Жич: Дээрх бичиг баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх.

 ГЭРЛЭЛТ БҮРТГЭХ

Гэрлэх хосууд өөрийн биеэр байснаар гэрлэлт батална.

 Гэрлэлтээ Батлуулахыг хүсэгчид нь өргөдлөө тус бүр үндэсний хэлээр дэлгэрэнгүй бичиж гадаад хэл дээрх өргөдлийг албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар гэрчлүүлсэн байна. Өргөдөлд овог нэр, эцэг, эхийн зөвшөөрлийг өөрсдийнх нь гараар бичүүлж нотариатаар гэрчлүүлж, биеэр ирэх.

 Шаардлагатай тохиолдолд эцэг эхийн зөвшөөрлийг өөрсдийнх нь гараар бичүүлж нотариатаар гэрчлүүлж, биеэр ирэх

Гадаадын иргэн нь харьяалах улсын иргэний элчин сайдын яам, консулын газраас гэрлэж байсан бол гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан  тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэр

 Монгол улсын иргэн Иргэний баримтын архиваас гэрлэсэн эсэх тодорхойлолт авах

 Эрүүл мэндийн тодорхойлолт

 Гадаадын иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй талаар харьяалах улсын холбогдох байгууллагын тодорхойлолт/орчуулагдсан байх/

 Монгол улсын иргэн бол Монгол Улсад байнга удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нь цагдаагийн Ерөнхий газраас ял шийтгэлгүй тухай тодорхойлолт

 Тухайн улсаасаа оршин сууж байгаа баг хорооны засаг даргын тодорхойлолт

 Иргэний баримт бичгийг хуулбарлан нотариатаар гэрчлүүлж хавсаргах /иргэний үнэмлэх, гадаад паспорт/

 Хөрөнгийн баталгаа /зөвхөн нөхрийн/

Гэрчилгээний үнэ тушаасан баримт

 Гэрч/иргэний үнэмлэх, гэрчээр оролцож байгаа тухай тодорхойлолтын хамт нотариатаар гэрчлүүлэх/

БНСУ-ын иргэнтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүд сургалт, семинарт сууж, сертификат үндэслэн гэрчилгээ олгоно.

 Шаардлагатай тохиолдолд бусад материалыг нэмж бүрдүүлнэ.

Гадаад улсаас ирсэн тодорхойлолтууд бүгд албан ёсны албан ёсны орчуулга хийлгэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

 Дээрх материалыг хүлээн авснаас хойш 30 хоногт хянан гэрлэлтийг бүртгэнэ.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСАНЫ БҮРТГЭЛ

 Монгол улсад эсвэл тухайн гадад улсын гэрлэлт цуцлуулсаны тухай шүүхийн шийдвэр

 Захиргааны журмаар бол эд хөрөнгийн маргаангүй

Дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэл насны хүүхэдгүй тухай дурдсан гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдөл, сум хорооны Засаг даргын тодорхойлолт

 Гадаадын иргэний өргөдөл, орчуулгын хамт

Эхнээр, нөхрийн иргэний үнэмлэх, хуулбар

 Эхнэр, нөхрийн үндэсний гадаад паспорт, хуулбар

 Оршин суугаа сум, хорооны Засаг даргын ам бүлийн талаарх тодорхойлолт

 Гэрлэсний гэрчилгээг үрэгдүүлсэн бол архивын лавалгаа

 Гэрлэлт цуцлуулсаныг бүртгэхэд эхнэр, нөхөр бтеэр байлцана. Гэрлэлтээ шүүхийн шийдвэрээр цуцлуулсан эхнэр, нөхрийн хэн нь ч гэрлэлт цуцлуулсаны бүртгэлд бүртгүүлж болно.

ҮРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ

 Хойд эцэг нь дагавар хүүхдээ үрчилж авахыг зөвшөөрсөн тухай оршин суугаа  сум, дүргийн  Засаг даргын захирамж

 Төрсөн эцэг, эхийн өргөдөл зөвшөөрөл

 Үрчлэн авагч эцэ, эхийн өргөдөл /орчуулгын хамт/

 Гэрлэсний гэрчилгээний хуулбар

 Иргэний үнэмлэх, хуулбар

 Хүүхдийн төрсний гэрчилгээ

 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан завшаарал

 Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт

 Гэрчилгээний үнэ тушаасан баримт

 Оршин сугаа газрын тодорхойлолт

Санамж: Үрчлэн авагч эцэг, эх өөрсдийн биеэр байхыг анхаарна уу..!

 

Хайлт хийх

Иргэний бүртгэл

burtgel.mn


Таны байрлал: