Гадаад паспорт захиалга, олголт PDF Хэвлэх И-мэйл
2020 - 4-р сарын 01, Лхагва гариг, 03:03

Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ

  • Иргэний үнэмлэх
  • 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 10 жил/
  • Төлбөр тушаасан баримт
    • Төрийн сан 1401002649 тоот дансанд - 5000 төг
    • Голомт банк 1401001081 тоот дансанд - 12500 төг
    • Голомт банк 1401001218 тоот дансанд - 15000 төг

Нийт үнэ 32500 төгрөг. Та төлбөрөө өөрийнхөө ebarimt аппликейшнийг ашиглан "ИНТЕРНЭТ БАНКНЫ АПП"-аар төлөх боломжтой.

ХҮҮХДЭД ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ АВАХ 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эцэг, эх түүний хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэр
  • 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 5 жил/
  • Төлбөр тушаасан баримт
    • Төрийн сан 1401002649 тоот дансанд - 5000 төг
    • Голомт банк 1401001081 тоот дансанд - 12500 төг
    • Голомт банк 1401001218 тоот дансанд - 15000 төг

Нийт үнэ 32500 төгрөг. Та төлбөрөө өөрийнхөө ebarimt аппликейшнийг ашиглан "ИНТЕРНЭТ БАНКНЫ АПП"-аар төлөх боломжтой.

 

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ДАХИН АВАХ

  • Иргэний үнэмлэх
  • 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 10 жил, 16-наас доош настай бол 5 жил/
  • Гэмтээсэн буюу гээж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчаар тэмдэглэл хийлгүүлэн хүчингүй болгуулна.  
  • Төлбөр тушаасан баримт
    • Төрийн сан 1401002649 тоот дансанд - 5000 төг
    • Голомт банк 1401001081 тоот дансанд - 12500 төг
    • Голомт банк 1401001218 тоот дансанд - 15000 төг

Нийт үнэ 32500 төгрөг. Та төлбөрөө өөрийнхөө ebarimt аппликейшнийг ашиглан "ИНТЕРНЭТ БАНКНЫ АПП"-аар төлөх боломжтой.

 

ЦЭЭЖ ЗУРАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

  1. Зургийн 3.5*4.5 см-ийн хэмжээтэй цагаан фон дээр авахуулна.
  2. Нүүрний өндөр 23-36 мм байна.
  3. Хэвлэмэл зураг нь барзгаргүй, жигд өнгөтэй байна.
  4. Цээж зургийг сүүлийн 6-н сарын дотор авахуулсан байх ба зурагнаас татаагүй байна.
  5. Зурагт авахуулж буй хүн камер руу эгц харсан байна.
  6. Зурагт авахуулж буй хүний дух, чих ил гарсан байна.
  7. Паспортын зургийн өнгө тод, нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй байна.
  8. Зураг авахуулах үедээ малгай өмсөөгүй, нүдний шил зүүгээгүй байна.
  9. Фото зургийн цаас болон өнгөний ялгарал, тодрол нь шаардлага хангахуйц байна.
  10. Зураг авахуулж буй хүний эгэмнээс доош хэсгийг зурагт оруулахгүйгээр зургийг авсан байна  

 

ГАДААД ПАСПОРТЫН ЦЭЭЖ ЗУРАГНЫ НҮҮРНИЙ БИОМЕТИКИЙН ШАБЛОН ИКАО-ийн СТАНДАРТЫН ШАБЛОН

 

Untitled

 

                                    

 

  

 

 

Хайлт хийх

Иргэний бүртгэл

burtgel.mn


Таны байрлал: